САЙН ДУРЫН АЖИЛ

Үндэсний сургагч багш

Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөр нь байгаль, түүх, соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг залуу үеийнхэнд ойлгуулах, байгальтай холбох, ирээдүйн хариуцлагатай удирдагч манайлагчдыг бэлтгэхэд чиглэгдсэн. Жил бүрийн зуны зусланг үндэсний болон олон улсын сургагч багш нар, сайн дурын ажилтнуудын хамтаар зохион явуулдаг. Тэд өөрсдийн олж авсан мэдлэгээ хуваалцахын зэрэгцээ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, удирдан чиглүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг билээ.

Олон улсын сургагч багш

Өргөдөл гаргагч бүр зусланд ирэх олон улсын нислэгийн тийз болон бусад бүх зардлыг өөрөө төлөх ёстойг анхаарна уу. Харин, зусланд байх үеийн зардал буюу хоол болон байрны зардлыг Монгол экологийн төвөөс бүрэн хариуцна. Хэрэв та ирэх зун Өсвөрийн байгаль хамгаалагчдын зуслангийн сургагч багш болох хүсэлтэй бол доорхи линкээр орж өргөдөл гаргана уу.