ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Ё.Бадрал
Бадрал нь “UB” олон улсын зөвлөх компани, Монголын шилдэг тур операторт багтах “Монголиа Күэст” компаний гүйцэтгэх захирлаар ажилладаг. Аялал жуулчлалын чиглэлээрх өөрийн карьераа 1990 онд ардчилсан хувьсгалын үеэр УБ зочид буудлаас их сургуулийн оюутан байхдаа эхэлсэн. Монгол улсын аялал жуулчлалын салбарын манлайлагчдын нэг бөгөөд соёл урлаг, эх орныхоо өв уламжлал, эмзэг экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Тэрээр Гадаад хэлний дээд сургууль, Австрийн Зальцбург хотын Клэсшиэм аялал жуулчлал, зочид буудлын менежментийн сургуулийг тус тус төгссөн. “Монголиа Күэст” компаний үүсгэн байгуулагчдын нэг тэрээр сүүлийн 25 жилийн хугацаанд олон зуун аялагчдад Монгол орны өвөрмөц соёл, биологийн олон янз байдлын талаар мэдлэгээ хуваалцаж, байгаль, түүх, соёлын өв дурсгалын талаар судалж ирсэн. Тэрбээр “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн, “Монголын Урлагийн зөвлөл”-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Бадрал бол АНУ-ын Тайлбар танилцуулгын Үндэсний Холбооны мэргэшсэн тайлбарлагч, сургагч багш юм.