Тусгай Хамгаалалттай Газрууд

Монгол орны хэмжээнд 32,7 сая га талбай бүхий 124 тусгай хамгаалалттай газар байгаа нь манай орны нийт газар нутгийн 20,94 хувийг эзэлдэг. 2011 онд дэргэдээ “Lake Hovsgol Conservancy” буюу “Хөвсгөл Нуур Хамгаалал”-ыг байгуулан Хөвсгөл аймгийн УТХГ, Улаан Тайгын УТХГ, Отгонтэнгэрийн УТХГ, Алтайн нурууны УТХГ, Ховд аймгийн Хар ус нуурын УТХГ, Мөнххайрханы Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаадтай хамтран ажиллаж байна.

Эгч дүүс паркийн харилцаа

Манай баг хамт олон АНУ болон Монгол улсын тусгай хамгаалалттай газруудын бие биедээ туршлага арга барил, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Эгч дүүгийн харилцаа”-г өргөжүүлэн хөгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцсон. Эгч дүүс парк байгуулахын гол зорилго нь олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын харилцан ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагаа солилцох, ажлын туршлагыг баяжуулах, нутгийн иргэд, нөхөрлөл, түнш байгууллагуудтай хамтран бүсийн болон орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулахад чиглэгдэгдсэн.

Бэрхшээл ба Сорилт

Дэлхийн өнцөг булан бүрт улс орнуудын байгалийн болон соёлын нэн чухал нөөц баялагт байнгын аюул учирч байдаг. Зэрлэг ан амьтан, ховор ургамлыг хууль бусаар агнах, түүх, хууль бус олборлолт, мансууруулах бодисын худалдаа газар авч, эртний түүх соёлын үнэт эдлэлүүд хулгайн замаар сүйтгэгдэн гэмтэж байна.

Нэвтрэх цэгийн тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар

Хөвсгөлийн УТХГ болон АНУ-ын Йосэмити Үндэсний Парктай байгуулсан “Эгч дүүс парк”-ын хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын нэвтрэх цэг, мэдээллийн төв, замын тэмдэг тэмдэглэгээг Йосэмити Үндэсний Паркийн тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрт үйлдвэрлэж суурилуулсан.