ЗАЛУУЧУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН КОРПУС ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО

Монгол Улсын 15-22 насны залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн бэлтгэх.

Уг хөтөлбөрийг Европын холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг бөгөөд дараах зургаан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

  • YSC лекц
  • Бичил төслийн санаачилга
  • Сурагч солилцоо
  • Сурагч хөгжлийг дэмжих танхим
  • Зуны зуслан
  • YSC академи

Байршил:

Хөвсгөл аймгийн Ханх сум

Төвөөс алслагдсан Монгол улсын баатар Л.Гэлэгбаатарын нэрэмжит Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ханх сумын ЕБС нь үе үеийн төгсөгчдөө амжилттай төгсгөн, материаллаг баазаа бэхжүүлж, гадаад харилцаагаа өргөтгөн 2019-2020 оны хичээлийн жилд 4 удирдах ажилтан, 41 багш, 44 ажилтан, 609 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 7, заах аргач зэрэгтэй 15, АБТА 31, боловсролын магистр 11, нийт багш нарын 90 хувь нь боловсрол мэргэжлийн зэрэгтэй байгаа нь багшлах боловсон хүчний хувьд хангагдсаныг харуулж байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон

97 жилийн түүхтэй Хөвсгөл аймгийн ууган сургуулиудын нэг Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал тосгоны ЕБС нь одоогоор 4 удирдах ажилтан, 44 багш, 38 ажилтан, 750 орчим суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 21, заах аргач зэрэгтэй 12 багш байгаа нь нийт багш нарын 68,7 хувийг эзэлдэг. Нийт багш нарын 23 хувийг боловсролын тэргүүний ажилтан цолтой 12, магистр цолтой 10, докторант цолтой 1 багш эзэлдэг.

  • Бүх зорилтот сургуулийн сурагч хөгжлийн танхимыг засч, тохижуулав.

  • YSC академи, лекц, уралдаанууд эхлэв.

  • Зорилтот зургаан сургуулийн сурагч хөгжлийн танхимыг засч, тохижуулав.

  • Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөр эхлэв.

9

Сургууль дээр
хэрэгждэг

1500

Залуусыг хамруулах
зорилготой

200

Багш нарын сүлжээ
байгуулсан

Сурагчид

Сонсголын бэрхшээлтэй сурагчдыг хамруулдаг