БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ТУСЛАХ ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО

Дэлхийн өнцөг булан бүрт соёлын болон байгалийн өвийг сахин хамгаалж буй байгаль хамгаалагчдад мэргэжлийн тоног төхөөрөмж, мотоцикл хандивлах замаар байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан, үр хойчдоо өвлүүлэн үлдээх.

Байршил:

Хөвсгөл аймгийн Ханх сум

Төвөөс алслагдсан Монгол улсын баатар Л.Гэлэгбаатарын нэрэмжит Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ханх сумын ЕБС нь үе үеийн төгсөгчдөө амжилттай төгсгөн, материаллаг баазаа бэхжүүлж, гадаад харилцаагаа өргөтгөн 2019-2020 оны хичээлийн жилд 4 удирдах ажилтан, 41 багш, 44 ажилтан, 609 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 7, заах аргач зэрэгтэй 15, АБТА 31, боловсролын магистр 11, нийт багш нарын 90 хувь нь боловсрол мэргэжлийн зэрэгтэй байгаа нь багшлах боловсон хүчний хувьд хангагдсаныг харуулж байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон

97 жилийн түүхтэй Хөвсгөл аймгийн ууган сургуулиудын нэг Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал тосгоны ЕБС нь одоогоор 4 удирдах ажилтан, 44 багш, 38 ажилтан, 750 орчим суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 21, заах аргач зэрэгтэй 12 багш байгаа нь нийт багш нарын 68,7 хувийг эзэлдэг. Нийт багш нарын 23 хувийг боловсролын тэргүүний ажилтан цолтой 12, магистр цолтой 10, докторант цолтой 1 багш эзэлдэг.

  • Бутан улсын Үндэсний Парк

  • Дарьганга, Нөмрөг, Говийн бүсээс Говийн Б хэсгийн дархан цаазат газрууд

  • Непал улсын Үндэсний Парк

  • Ховд аймгийн Хар ус нуур Байгалийн цогцолборт газар, Мөнххайрхан уул Байгалийн цогцолборт газар

  • Аргентин улсын Үндэсний Парк

  • Баян-Өлгий аймаг Монгол Алтайн нуруу Байгалийн цогцолборт газар

  • Баян-Өлгий аймаг Монгол Алтайн нуруу Байгалийн цогцолборт газар

  • Завхан аймгийн Отгонтэнгэрийн Дархан цаазат газар

  • Хөвсгөл аймгийн Улаан тайга Байгалийн цогцолборт газар

  • Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газар

150+

Мотоцикл
хандивласан

100+

Олон улсын мотоцикл сонирхогчид оролцсон

13+

Монгол ба олон улсын тусгай хамгаалалттай газарт хүрсэн

12+

Спонсор болон хамтрагч байгууллагууд