ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газруудын
менежментийг сайжруулах, олон улсын сайн
туршлагыг нэвтрүүлэх.

Монгол Экологи төв Хөвсгөл нуурыг хамгаалах сан хөтөлбөрөө 2012 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг хамгаалах, менежментийг нь сайжруулах зорилгоор эхлүүлсэн. Энэ хүрээнд тус БЦГ-ын байгалийн нөөцийг тогтворжуулах, нүүдэлчин соёлын өвийг хадгалах, нутгийн иргэдэд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ажилласан.
Өдгөө тус хөтөлбөр нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, менежментийн төлөвлөгөө боловсруулах, байгууламжийг өргөтгөх, байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сургах, орон нутгийн иргэдийг аялал жуулчлалын чиглэлээр орлогоо нэмэгдүүлэхэд туслах, сургалт орох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Байршил:

Хөвсгөл аймгийн Ханх сум

Төвөөс алслагдсан Монгол улсын баатар Л.Гэлэгбаатарын нэрэмжит Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ханх сумын ЕБС нь үе үеийн төгсөгчдөө амжилттай төгсгөн, материаллаг баазаа бэхжүүлж, гадаад харилцаагаа өргөтгөн 2019-2020 оны хичээлийн жилд 4 удирдах ажилтан, 41 багш, 44 ажилтан, 609 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 7, заах аргач зэрэгтэй 15, АБТА 31, боловсролын магистр 11, нийт багш нарын 90 хувь нь боловсрол мэргэжлийн зэрэгтэй байгаа нь багшлах боловсон хүчний хувьд хангагдсаныг харуулж байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон

97 жилийн түүхтэй Хөвсгөл аймгийн ууган сургуулиудын нэг Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал тосгоны ЕБС нь одоогоор 4 удирдах ажилтан, 44 багш, 38 ажилтан, 750 орчим суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 21, заах аргач зэрэгтэй 12 багш байгаа нь нийт багш нарын 68,7 хувийг эзэлдэг. Нийт багш нарын 23 хувийг боловсролын тэргүүний ажилтан цолтой 12, магистр цолтой 10, докторант цолтой 1 багш эзэлдэг.

  • Сүхбаатар, Дорнод аймгийн ТХГ-т соёлын өв, байгалийн өвийг тайлбарлах сургалт

  • Өмнөговь аймагт “Гэр” техникийн туслалцаа үзүүлэх төсөл

  • Соёлын өв, байгалийн өвийг тайлбарлах сургалт

  • Улаан тайга БЦГ-ын менежментийн төлөвлөгөө

  • Хөвсгөл нуурын БЦГ-ын нэвтрэх цэгийн хаяглалт

  • АНУ-ын Yosemite парктай эгч дүү парк болсон

  • Хөвсгөл нуурын морин аяллын маршрут

  • АНУ-ын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүдтэй хамтарсан сургалт

  • Би хайрлаж чадна” аян

11

жилийн
туршлага

30

гаруй ОУ-ыг мэргэжилтнүүдтэй хамтардаг

107

Монгол Улсын бүх ТХГ-т хүрч ажиллах зорилготой

2

АНУ-ын үндэсний парктай хамтарч ажилладаг

Тусгай Хамгаалалттай Газрууд

Монгол орны хэмжээнд 32,7 сая га талбай бүхий 124 тусгай хамгаалалттай газар байгаа нь манай орны нийт газар нутгийн 20,94 хувийг эзэлдэг. 2011 онд дэргэдээ “Lake Hovsgol Conservancy” буюу “Хөвсгөл Нуур Хамгаалал”-ыг байгуулан Хөвсгөл аймгийн УТХГ, Улаан Тайгын УТХГ, Отгонтэнгэрийн УТХГ, Алтайн нурууны УТХГ, Ховд аймгийн Хар ус нуурын УТХГ, Мөнххайрханы Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаадтай хамтран ажиллаж байна.

Эгч дүүс паркийн харилцаа

Манай баг хамт олон АНУ болон Монгол улсын тусгай хамгаалалттай газруудын бие биедээ туршлага арга барил, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Эгч дүүгийн харилцаа”-г өргөжүүлэн хөгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцсон. Эгч дүүс парк байгуулахын гол зорилго нь олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын харилцан ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагаа солилцох, ажлын туршлагыг баяжуулах, нутгийн иргэд, нөхөрлөл, түнш байгууллагуудтай хамтран бүсийн болон орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулахад чиглэгдэгдсэн.

Бэрхшээл ба Сорилт

Дэлхийн өнцөг булан бүрт улс орнуудын байгалийн болон соёлын нэн чухал нөөц баялагт байнгын аюул учирч байдаг. Зэрлэг ан амьтан, ховор ургамлыг хууль бусаар агнах, түүх, хууль бус олборлолт, мансууруулах бодисын худалдаа газар авч, эртний түүх соёлын үнэт эдлэлүүд хулгайн замаар сүйтгэгдэн гэмтэж байна.

Нэвтрэх цэгийн тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар

Хөвсгөлийн УТХГ болон АНУ-ын Йосэмити Үндэсний Парктай байгуулсан “Эгч дүүс парк”-ын хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын нэвтрэх цэг, мэдээллийн төв, замын тэмдэг тэмдэглэгээг Йосэмити Үндэсний Паркийн тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрт үйлдвэрлэж суурилуулсан.