ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ

ЗОРИЛГО

Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн сургуулийн бага
дунд ангийн сурагчдад эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсар
суулгаж, байгаль орчны мэдлэг олгож, нийгэмшүүлэх

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын 21 аймгийн
хүүхдүүдийг хөтөлбөртөө
хамруулах.

Уг хөтөлбөр 2013 оноос Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүс Хатгал тосгон, Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 4-8 дугаар ангийн сурагчдыг хамран хэрэгжиж эхэлсэн. Сонгогдсон сурагчдыг долоо хоногийн хугацаатай зуны зусланд хамруулж, тусгай хөтөлбөрөөр дамжуулан сурагчдад төрсөн нутаг орныхоо байгаль, түүх, соёлын өвийг судлах, үнэ цэнэ, ач холбогдлыг танин мэдэх, байгаль хамгаалах уламжлалт арга ухаанд суралцсанаар ирээдүйн манлайлагчид болон төлөвших боломжийг олгодог. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын сайн дурын багш нартай хамтарч ажилладаг тул сурагчид англи хэлний чадвараа сайжруулдаг.
Манай “Өсвөрийн байгаль хамгаалагчид” өргөх тангарагтай бөгөөд өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдыгаа манлайлан, үргэлж суралцан хөгжихийн төлөө тэмүүлдэг:

Өсвөрийн байгаль хамгаалагчдын тангараг:

“Би Хөвсгөл нуур болон байгалийн цогцолборт газрын талаар сайн судалж, бусдад үлгэр дууриал үзүүлсэн өсвөрийн байгаль хамгаалагч болно.
Би байгаль дээр хэзээ ч, хаана ч хог хаяхгүй
Би өвс ургамал таслахгүй, ан амьтан хөнөөхгүй
Би байгаль, түүх, соёлын өв, дурсгалт зүйлсийг хайрлан хамгаалж, сурсан мэдсэн зүйлсээ бусдад зааж үргэлжлүүлэн суралцахаа
Тангараглаж байна
Тангараглаж байна
Тангараглаж байна”

Байршил:

Хөвсгөл аймгийн Ханх сум

Төвөөс алслагдсан Монгол улсын баатар Л.Гэлэгбаатарын нэрэмжит Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ханх сумын ЕБС нь үе үеийн төгсөгчдөө амжилттай төгсгөн, материаллаг баазаа бэхжүүлж, гадаад харилцаагаа өргөтгөн 2019-2020 оны хичээлийн жилд 4 удирдах ажилтан, 41 багш, 44 ажилтан, 609 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 7, заах аргач зэрэгтэй 15, АБТА 31, боловсролын магистр 11, нийт багш нарын 90 хувь нь боловсрол мэргэжлийн зэрэгтэй байгаа нь багшлах боловсон хүчний хувьд хангагдсаныг харуулж байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон

97 жилийн түүхтэй Хөвсгөл аймгийн ууган сургуулиудын нэг Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал тосгоны ЕБС нь одоогоор 4 удирдах ажилтан, 44 багш, 38 ажилтан, 750 орчим суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 21, заах аргач зэрэгтэй 12 багш байгаа нь нийт багш нарын 68,7 хувийг эзэлдэг. Нийт багш нарын 23 хувийг боловсролын тэргүүний ажилтан цолтой 12, магистр цолтой 10, докторант цолтой 1 багш эзэлдэг.

  • Сургагч багш нар цахим хэрэглэгдэхүүн ашиглан “Өсвөрийн байгаль хамгаалагч” сурагчдын дунд уралдаан, тэмцээн зарлаж, үйл ажиллагаагаа идэвхитэйгээр үргэлжлүүлж байна.

  • Өсвөрийн байгаль хамгаалагчид есдүгээр ангиасаа сургагч багшаар бэлтгэгдэж эхэллээ.

  • Хатгал тосгон, Ханх сумын сурагч нарт 10 хоногийн хугацаатай зуны зуслангийн сургалт явагдлаа.

  • Австралийн бичил төслийн санжүүжилтээр Хатгал тосгон, Ханх сумын сургуулийн нэг ангийг өсвөрийн байгаль хамгаалагчийн танхим болгон шинээр засч тохижууллаа.

  • Хатгал тосгон, Ханх сумын сурагч нарт 10 хоногийн хугацаатай зуны зуслангийн сургалт явагдлаа.

  • Хөвсгөл нуурын хойд эрэгт байрлах Ханх сумын ЕБС-ийн 4-8 дугаар ангийн сурагчдыг зуны зусланд хамруулж, хөтөлбөрөө өргөжүүлсэн.

  • “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг Хөвсгөл нуурын эрэгт байрлах Хатгал тосгоны сургуулийн 5-6 дугаар ангийн 18 сурагчидтай анх эхлүүлсэн.

150+

Нийт 150+ хүүхдийг
хамруулсан

YSC

Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөрийн дараагийн үеийг бүтээж YSC хөтөлбөр бий боллоо.

10

Зуны зуслан бүр 10 хоног үргэлжилдэг.

4-8

4-8-р ангийн сурагчид
хамрагддаг