Зорилго

1990-ээд оны үеийн социализмийн тогтолцоо нуран унаснаар Монгол улсын ДНБ-ний 30 хувь нь нэг өдрийн дотор устаж үгүй болов. Эдийн засгийн хувьд сүйрэлд өртсөн Монгол улс үзэсгэлэнт газар нутгийнхаа тэн хагасаас илүү хувийг ашигт малтмалын том ордыг олборлох, тогтмол өсөлттэй малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар гадаадын бизнес эрхлэгчдэд таатай боломжийг олгосон. Иймд өмнө нь гарч байгаагүй өөрчлөлтүүд, тогтвортой бус хөгжил, хариуцлагагүй шийдвэр гаргах үйлдлээс хамааран Монгол орны байгалийн нөөц, олон мянган жилийн нүүдэлчин амьдралын хэв маягт заналхийлж буй байгаль орчны бэрхшээлүүдтэй тулгарч байна. Байгаль орчноо хамгаалах, хүндлэн дээдлэх нь эзэн Чингис хаанаас уламжилж ирсэн Монголын түүхэн дэх соёлын үнэт уламжлал тул Монголчууд эдгээр өөрчлөлтүүдэд ихээхэн санаа зовниж байгаа юм. Гэвч ирээдүйн тогтвортой байдлыг хангаж буй хамгийн үнэ цэнэтэй байгалийн болон соёлын өвийг хадгалах замаар эдийн засгийн өсөлтийг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Монгол Экологи Төв

Монгол орны байгаль, түүх, соёлын нөөц баялгийг хадгалах, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментэд олон улсад шалгарсан шилдэг арга туршлагыг нэвтрүүлэх, өсвөр үеийнхэний байгаль орчны боловсролыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Анх 2011 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт АНУ-ын Глобал Парк байгууллагын сайн дурын ажилтнуудын хамтаар ажиллахдаа нуурын эрэг дагуух хариуцлагагүй, стандарт бус аялал жуулчлал, хууль бус загасчлал, мод бэлтгэл, малын даац зэргээс шалтгаалан нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг олж харсан юм. Нуурын орчны бүсийн сум болох Хатгал тосгон, Ханх сум өсөн нэмэгдэж буй аялагч жуулчдыг хүлээн авахад бэлтгэгдээгүй байв. 2011 онд нуурыг зорих жуулчны тоо 25 мянгаар тоологдож байсан бол энэ тоо 2012 он гэхэд хоёр дахин нэмэгдэж 50 мянгад хүрчээ.

Хөвсгөл Нуур Хамгаалал

Монгол Экологи Төв нь 2012 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын нөөц баялгийг хамгаалах, орон нутаг дах нүүдлийн соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилгоор дэргэдээ “Хөвсгөл Нуур Хамгаалал” (ХНХ) буюу “Lake Hovsgol Conservancy” (LHC)-г байгуулсан. ХНХ нь байгалийн цогцолборт газрын төлөвлөлт, менежмент, судалгаа шинжилгээ ба боловсрол, тогтвортой хөгжил зэрэгт голчлон анхаарч хууль ёсны, төлөвлөгөөтэй тогтвортойгоор аялал жуулчлалыг хөгжүүлэх, өмнөх алдаа эндэгдлийг засч сайжруулах, байгалийн цогцолорт газрын менежментийн шийдлүүдийг шинжлэх ухаанд үндэслэж баталгаажуулахаар ажилладаг.
Өнгөрсөн он жилүүдэд ХНХ нь Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, БЦГ-т олон улсын арга туршлага, стандартыг нэвтрүүлэх, боловсролд суурилсан болон орон нутгийн иргэд рүү чиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлсэн.