Түгээмэл асуулт хариулт

Үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд: 

  • Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах 
  • Байгаль хамгаалагчдад туслах, чадавхижуулах
  • Хүүхэд залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол олгох

Байгалийн, түүхийн, соёлын өвийг хамгаалахад олон улсын шилдэг арга туршлагаас нэвтрүүлэх, хүүхэд залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол олгож, байгальд ээлтэй манлайлагчид болгон төлөвшүүлэх

Байгаль орчин, тогтвортой хөгжил, аялал жуулчлал, хүүхэд залуусын боловсрол руу чиглэсэн хөтөлбөр дээр хамтран ажиллах боломжтой бөгөөд ЭНД дарж бидэнтэй холбогдоно уу.

Тусгай хамгаалалттай газрын захиргаад, Ерөнхий боловсролын сургуулиуд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай ажиллаж байсан туршлагатай. Хувийн хэвшлийнхэнтэй нийгмийн хариуцлагын тал дээр хамтарч ажиллах боломжтой.

Монгол улс газар нутгийнхаа тэн хагасаас илүү хувийг ашигт малтмалын том ордыг олборлох, тогтмол өсөлттэй малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд таатай боломж олгосон. Үүний нөлөөгөөр урьд нь гарч байгаагүй өөрчлөлтүүд, тогтвортой бус хөгжил, хариуцлагагүй шийдвэр гаргалтаас шалтгаалан Монгол орны байгалийн нөөц доройтож, байгаль орчин сүйдэж, нүүдэлчин амьдралын хэв маяг устах аюулд учраад байна. Эдгээр асуудалд шийдэл олох үүднээс бид олон улсын сайн туршлагаас суралцан, Монголд тохирох арга барилаар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Олон улсын байгууллагууд, хувь хүний хандив. Тухайлбал: Европын холбоо, Австралийн Засгийн газар, Trust for Mutual Fund, US Aid, Adventure Travel Conservation Fund гэх мэт

Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь аймгууд болон Нийслэлийн 119, 12, 29 дүгээр ЕБС-иудад

Боломжтой. Та info@mongolec.org хаягаар CV-гээ илгээнэ үү.