Олон Улсын Зөвлөхүүд

2011 оноос олон улсын 20 гаруй мэргэжилтэн судлаач, эрдэмтэд Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын Захиргаад, Монгол Экологи Төвтэй хамтран сайн дурын зөвлөхөөр ажиллажээ. Эдгээр зөвлөхүүд нь тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөлт, менежмент, тайлбар танилцуулга, боловсрол, жуулчдад үзүүлэх үйлчилгээ, зам тээвэр, архитектур, ландшафтын архитектур, гэрэл зураг, GIS, байгалийн нөөцийн судалгаа зэрэг мэргэжлийн олон талын хүрээг хамарч ажилласан байна.