Хандив хүлээн авах зарчим

Монгол Экологи Төв нь нийгмийн хариуцлагаа өндөрт тавьдаг компани, хувь хүмүүсээс хандив хүлээн авахад татгалзах зүйлгүй ба хандив өгч буй этгээдүүдийн хувьд хүний эрх, тэгш боломж, байгаль орчин, эдийн засгийн тогтвортой хөгжил зэргийг хүндэтгэн үзвэл зохино. Хандив өргөхийг хүссэн этгээдийн цахим хуудас, үйл ажиллагааны тайланг хянан үзэх ба Удирдах Зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэдэг. Хандивыг гагцхүү алсын хараа, зорилго, хамтын ажиллагаа, үр дүнд бүрэн нийцэхүйц төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр хүлээн авна.

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусыг ухамсартай, боловсролтой, зөв иргэн болгон төлөвшүүлэх энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаанд та өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл манай байгууллагын Худалдаа Хөгжлийн Банк дах харилцах дансанд болон QR кодыг уншуулан хандив өргөх боломжтой.

Use PayPal: