АЖЛЫН АЛБА

Badral
Ё.БАДРАЛ

Гүйцэтгэх захирал

1990 оноос Жуулчин компаниас ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1996 оноос тасралтгүй 18 жил

Ё.Бадрал
Гүйцэтгэх захирал

1990 оноос Жуулчин компаниас ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1996 оноос тасралтгүй 18 жил Номадик Экспедишнз Монголия хэмээх Монголын аялал жуулчлалын томоохон компанид гүйцэтгэх захирлаар ажилласан. Бадрал нь шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудтай хамтран палеонтологи, орнитологи, биологи, ботаникийн чиглэлийн аяллуудыг санаачилж, гол мөрнөөр завиар урсах аяллуудыг эхлүүлж холбогдох судалгааны байгууллага мэрэгжилтэнгүүдтэй хамтран Монгол орны ихэнх аймаг, сумдаар аялж байсан арвин туршлагатай бөгөөд Монгол улсын аялал жуулчлалын салбарын томоохон эвентүүдын нэг Бүргэдийн баярыг анх санаачилж өнөөг хүртэл Бүргэдчид холбооны удирдах зөвлөлд ажилладаг. АНУ-д мэргэшсэн тайлбарчдын сургалтанд сууж энэ чиглэлээр багшлах эрхийг авсан бөгөөд, суралцаж байх хугацаандаа ногоон барилга байгууламж, байгалийн жим, орчиндоо хор нөлөөгүй технологи, АНУ-ын LEED сертификатын талаар судалгаа явуулж улмаар төслүүдийг хэрэгжүүлсэн.

Зөвлөх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумдын нутаг дахь Шар Цав болон Хүрдэт агуй хэмээх Соёлын өвт газруудын менежментийн хөтөлбөр; Хөвсгөл нуурын БЦГ нэвтрэх цэг, мэдээллийн төв болон явган бөгөөд морин жимүүдийг сайжруулах, тэмдэгжүүлэх төсөл; Ховд аймгийн Аялал жуулчлалын дэд хөтөлбөр; Өмнөговь аймгийн Булган сум дахь Баянзагийн менежментийн төлөвлөгөө; Горхи-Тэрэлжийн БЦГ Хагийн Хар нуурын чиглэлийн тэмдэг тэмдэглэгээг хийх ажилд оролцож Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн Хөвсгөл нуурын БЦГ иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн төслийн аялал жуулчлалын хөтөлбөрийн багийг удирдан ажилласан. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 21 аймгийн хөтөч номын төсөл, үндэсний аялал жуулчлалын Улаанбаатар Трэвэл Экспо үзэсгэлэнгийн санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2017 онд “Цайны зам” номыг бусадтай хамтран гаргасан.

LinkedIn:

Г.ЧИМГЭЭ

Ерөнхий менежер

Тэрээр Монгол улсын ХААИС, Хүмүүнлэгийн Ухааны ИС-ийг тус тус төгссөн. 2007 оноос байгаль

Г.Чимгээ
Ерөнхий менежер

Тэрээр Монгол улсын ХААИС, Хүмүүнлэгийн Ухааны ИС-ийг тус тус төгссөн. 2007 оноос байгаль орчны салбарт ажиллаж эхэлсэн ба байгалийн үзэсгэлэнт газраар аялах, танин мэдэх, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, шударга байдлыг эрхэмлэдэг.

LinkedIn:

Ц.ОРХОН

Оффис менежер

Аялал жуулчлалын салбарт 2013 оныг хүртэл ажилласан. Монгол Экологи төвд орохоос өмнө тэрээр

Ц.Орхон
Оффис менежер

Аялал жуулчлалын салбарт 2013 оныг хүртэл ажилласан. Монгол Экологи төвд орохоос өмнө тэрээр Байгаль үүд жуулчны баазад менежерээр ажиллаж байсан ба аялах хоббитой. 2014 оноос тус байгууллагад ажиллаж байна.

 

 

LinkedIn:

Ц.ОЮУНДЭЛГЭР

Ерөнхий нягтлан бодогч

Дээгий арав гаруй жил санхүүгийн салбарт ажилласан туршлагатай, үүнээс найман жилд нь

Ц.Оюундэлгэр
Ерөнхий нягтлан бодогч

Дээгий арав гаруй жил санхүүгийн салбарт ажилласан туршлагатай, үүнээс найман жилд нь банкны салбарт зээлийн эдийн засагчаар ажилласан. Түүний хувьд санхүүгийн тайлан бэлтгэх, төсвийн тооцоо хийх, орлого үр дүнгийн тайланг тогтоосон хугацаанд гаргах, ачаалал даах ур чадварыг эзэмшсэн. Говьд төрж өссөн тэрээр байгаль орчин, нийгэм эдийн засгийн сайн сайхны төлөө бидэнтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй. 2021 оны 11 сараас тус байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна.

LinkedIn:

Amar
Т.АМАР

График дизайнер

Брэндинг дизайнер мэргэжилтэй, 2005 онд ажлын гараагаа Титан еБизнес ХХК-нд хэвлэлийн дизайнер мэргэжлээр ажиллаж

Т.Амар
График дизайнер

Т.Амар нь Брэндинг дизайнер мэргэжилтэй, 2005 онд ажлын гараагаа Титан еБизнес ХХК-нд хэвлэлийн дизайнер мэргэжлээр ажиллаж эхэлсэн. 2006-2007 онд телевиз радиогийн хөтөлбөр Weekend TV сэтгүүлийг анхлан санаачлан гаргасан ба 2007 онд Таван Богд Группын дизайнераар, 2009 онд Говь ХК-нд тус тус ажилласан. 2010 онд New Media Marketing Agency-д дизайнераар, 2014 онд Wild digital agency-г үүсгэн байгуулсан. Тэрээр 2015-2019 он хүртэл АНУ-ын Калифорни мужид мэргэжил дээшлүүлж ирээд тус байгууллагын график дизайнераар ажиллаж байна.

LinkedIn:

А.ОДОНТУЯА

Хөтөлбөрийн зохицуулагч

Одонтуяа нь Будапештийн бизнесийн их сургуульд Аялал жуулчлалын менежмент чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан.

А.Одонтуяа
Хөтөлбөрийн зохицуулагч

Одонтуяа нь Будапештийн бизнесийн их сургуульд Аялал жуулчлалын менежмент чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. Өмнө нь орчуулагч, сэтгүүлч, пи-ар мэргэжилтэн хийж байсан туршлагатай. Тэрээр аялах дуртай нэгэн бөгөөд чөлөөт цагаараа контент бичдэг.

 

LinkedIn:

Д.ЭНХБАЯР

Хөтөлбөрийн зохицуулагч

Байгаль орчин, боловсрол, амьтны эрхийг хамгаалах хүсэл сонирхолтой.
Тэрээр Нью-Йорк мужийн их

Д.Энхбаяр
Хөтөлбөрийн зохицуулагч

Тэрээр байгаль орчин, боловсрол, амьтны эрхийг хамгаалах хүсэл сонирхолтой. Энхбаяр (Amy) Нью-Йорк мужийн их сургуульд боловсролын бодлого, манлайллын чиглэлээр суралцан төгссөн. Тус байгууллагад ажиллахаас өмнө боловсролын болон орон нутгийн хөгжлийн олон төслүүд дээр ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрээр ном унших, байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчны талаар сонирхолтой баримтат кино үзэх дуртай.

 

 

LinkedIn: