ЗӨВЛӨХҮҮД

Роберт Макинтош

УЗ-ийн гишүүн

Макинтош түүх, соёл, байгалийн нөөц, газрын хамгаалалт, аялал жуулчлалын менежмент зэргийн стратеги төлөвлөлтөөр мэргэшсэн

Роберт Макинтош
УЗ-ийн гишүүн

Макинтош түүх, соёл, байгалийн нөөц, газрын хамгаалалт, аялал жуулчлалын менежмент зэргийн стратеги төлөвлөлтөөр мэргэшсэн, туршлагатай төлөвлөгч бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Паркийн (ҮП) Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газрын даргаар, Нью-Йорк/Нью-Жерси мужийн Gateway паркийн дарга, мөн Дотоод хэргийн яамны өв соёл, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан. Роберт Макинтошийн Америкийн Нэгдсэн Улсын ҮП-ийн менежментэд оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, тухайлбал 2009 онд  “American Recovery and Reinvestment Act”-ийн хүрээнд хэрэгжсэн Америкийн түүх, соёлын дурсгалт газруудыг хойч үедээ бүрэн өвлүүлэхэд чиглэсэн 150 сая ам.долларын өртөгтэй 125 нөхөн сэргээлт, тохижуулалтын чухал төслүүдийг ҮП-ийн захиргааны Зүүн хойд бүсэд амжилттай удирдан хэрэгжүүлсэнийг төр засгаас өндрөөр үнэлж, Америкийн Нэгдсэн Улсын Дотоод хэргийн яамны төрийн дээд шагналыг (Distinguished Service Award) 2012 онд хүртээсэн.

LinkedIn:

Том Медема

2014-одоог хүртэл

Том Медема нь Америкийн Нэгдсэн Улсын 413 тусгай хамгаалалттай газрын бодлого зохицуулалт, менежмент,

Том Медема
2014-одоог хүртэл

Том Медема нь Америкийн Нэгдсэн Улсын 413 тусгай хамгаалалттай газрын бодлого зохицуулалт, менежмент, Үндэсний паркуудийн мэдээллийн төв, жуулчдад үзүүлэх үйлчилгээ, 9000 гаруй сайн дурынхан, музей, архивын цуглуулга, мультмедиа болон бусад бүх боловсролын хөтөлбөрүүдийг удирдан ажилладаг. Медема  нь Rocky Mountain ҮП, Fort Vancouver Үндэсний дурсгалт газар, Mount Rainier ҮП, Cuyahoga Valley ҮП-уудад тайлбар танилцуулга, байгаль орчны боловсролыг хариуцсан албан тушаалд ажиллаж байсан ба 25 жилийн ажлын туршлагатай нэгэн. Том Медема нь Иосэмити ҮП-г дэлхийн бусад улс орны тусгай хамгаалалттай газруудтай эгч дүүгийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг удирдсан төдийгүй  энэ ажлын хүрээнд Чили улсын Torres del Paine ҮП, Франц улс дахь АНУ-ын Цэргийн Дурсгалын Хөшөөний Комисст, мөн 2014, 2015 онуудад Монгол улсын Хөвсгөлийн бүсийн тусгай хамгаалалттай газруудад ажилласан. Тэрээр Мичиган дах Гранд Рапидсын Калвин Коллежийг баклавар зэрэгтэй төгссөний дараагаар Мичиганы Улсын Их Сургуульд тусгай хамгаалалттай газар, байгалийн нөөцийн шинжлэх ухаанаар магистрийн зэргээ хамгаалсан.

LinkedIn:

Жои Мэир

2016

Жои анх 1990 онд АНУ-ын Тусгай Хамгаалалттай Газрын Удирдлагын Газарт ажиллаж эхэлсэн ба 1995 оноос өнөөг

Жои Мэир
2016

Жои анх 1990 онд АНУ-ын Тусгай Хамгаалалттай Газрын Удирдлагын Газарт ажиллаж эхэлсэн ба 1995 оноос өнөөг хүртэл Иосэмити Үндэсний Паркт ажиллаж байна. Тэрээр Иосэмити ҮП-ын экологийн олон үйл явдлын түүхэн гэрч, тухайлбал олон жилийн ойн түймэр, 2013 онд 100 мянган га талбайг хамарсан хил данасан Рим түймэр, 2011-2015 онуудад тохиосон Калифорнийн ган, 1997 оны Иосэмити түүхэнд дэх хамгийн том үер, хадны нуралт зэрэг бусад байгалийн үйл явцыг нэрлэж болно. Жои одоогоор Иосэмити ҮП-ийн Шинжлэх ухаан, Ландшафтийн Экологийн салбарын захиралаар ажилладаг. Паркийн геологи, ус, агаар, ландшафтын экологийн хөтөлбөрүүдэд хяналт тавьдаг. Жои нь Пэгги Мүртэй хамтран Иосэмити ҮП-ийн ургамалжилтын газрын зургийг боловсруулж, суурь судалгаан дээр ажилласан. Мөн тэрээр усны чанар, өндөр уулын нууруудын хяналт, уур амьсгалын судалгаа шинжилгээн дээр ажилладаг бөгөөд Иосэмити ҮП-ийн ан амьтан, ургамал, соёлын нөөцийн хамгаалалтын тал дээр арвин туршлагатай нэгэн. Жои шинжлэх ухааны онол, практикийг хослуулан шийдвэр гаргагчид болон олон нийтэд маш ойлгомжтойгоор танилцуулж таниулдаг мэргэжилтэн төдийгүй паркийн ирээдүйн өөрчлөлтүүдийг шийдвэрлэхэд туслах паркийн менежментэд хувь нэмэр оруулж буйгаараа бахархдаг.

LinkedIn:

Тэррэнс Мүр

2016

Тэррэнс Мүр 1979-1999 он хүртэл Нью-Жерси мужийн Пайнлэндийн Холбооны захиралаар ажиллаж байхдаа Пайнлэндийн

Тэррэнс Мүр
2016

Тэррэнс Мүр 1979-1999 он хүртэл Нью-Жерси мужийн Пайнлэндийн Холбооны захиралаар ажиллаж байхдаа Пайнлэндийн байгалийн менежментийн цогц төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцан, удирдан явуулсан. 1999 онд тэрээр АНУ-ын ТХГ-ын удирдлагын газарт Зүүн хойд бүсийн паркуудын төлөвлөлт хариуцсан захиралаар ажиллах болсон. Түүний ажлын гол үүрэг хариуцлага нь ТХГ-ын сүлжээний шинэ нэгжийн ерөнхий менежментийн төлөвлөлтийг удирдан чиглүүлэх, Зүүн-хойд бүсийн конгресийн болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бүсэд шинэ нэгжийн судалгааг хийх зэрэгт чиглэгддэг байсан. 2011 онд гавъяаны амралтанд гарсанаас хойш тэрээр байгаль, түүхийн нөөцийн төлөвлөлт, менежмент дээр бусад паркуудад зөвлөхөөр ажиллаж байгаа ба одоогоор Колумб улсын Үндэсний Паркуудын Сүлжээний урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар Колумбын Parques Nacionales Naturales Паркт ажиллаж байна. Ноён Мүр Оклахомагийн Их сургуулийг баклавар, магистрийн зэргээр төгссөн, мөн Харвардын Их сургуулийн Байгаль орчны судлаачаар төгссөн. 2011 онд Дотоод хэргийн яамны дээд шагналыг хүртсэн.

LinkedIn:

Пэгги Мүр

2016

Пэгги Калифорнийн Их Сургуулийн Бэлчээрийн менежментийн магистрийн зэрэгтэй. Одоогоор Иосэмити ҮП

Пэгги Мүр
2016

Пэгги Калифорнийн Их Сургуулийн Бэлчээрийн менежментийн магистрийн зэрэгтэй. Одоогоор Иосэмити ҮП дах Геологийн судалгааны ургамлын экологичоор ажилладаг. Тэрээр Калифорн, төв ба өмнөд Сиерра Нивадагийн ургамлын төрөл зүйл, экологи дээр 30-аад жил ажиллаж байна. Пэгги анх Иосэмити ҮП-т Сиерра Нивадагийн аргалийн идэш тэжээл, амьдрах орчны судалгааг хийсэн. Үүний дараагаар ойн түлшний динамикийн судалгааг 11 шилмүүст төрөл дээр бэлчээрийн ургамлын нөлөөлөл уулын нуга, ховор ургамлын төлөв байдал, ургах орчин, паркт зонхилон ургадаг ургамлын төрөл зүйл, тархалт, харь ургамал, түүний эрсдэлийн үнэлгээ зэрэг дээр голлон ажиллаж байна. Саяхан тэрээр Калифорнийн Их Сургууль, Иосэмити ҮП-ийн менежертэй хамтран одоогийн ба ирээдүйн цагаан нарсны ургалтын өндрийн үнэлгээг гаргаж, харь ургамлын хяналтын техник, үзүүлж буй үр нөлөөг үнэлэх ажлыг гүйцэтгэсэн.

LinkedIn:

Лэсли Чоу

2016

Лэсли байгаль хамгаалал, байгалийн нөөцийн судлалаар баклавар, Калифорнийн Их сургуульд Амьтан судлалаар

Лэсли Чоу
2016

Лэсли байгаль хамгаалал, байгалийн нөөцийн судлалаар баклавар, Калифорнийн Их сургуульд Амьтан судлалаар магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр Кинг Канион, Сикүоа Хавай, Иосэмити ҮП-уудад амьтаны нөөц, биологи, судалгааг хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан. 1980-2008 оны хүртэлх нийт 27 жилийн хугацаанд Лэсли Америкийн хар баавгай, шилүүс, ойн зэрлэг амьтад, Сиерра Нивада дах аргаль, зэрлэг гахай зэрэг амьтадын судалгааг удирдан явуулсан. Тэрээр мөн Гриннэл-ийн дахин судлагааны төслийн нэг хэсэг болох жижиг хөхтөн амьтадын судалгаа, бүртгэл тооллогыг удирдан явуулж, сарьсан багваахайн экологийн судалгаан дээр хамран ажилласан. Лэсли 2008 онд АНУ-ын ТХГУГ-ын Судалгаа шинжилгээ, бүртгэл тооллогын хөтөлбөрийн Сиерра Нивадагийн Сүлжээг хариуцсан сүлжээний дата менежерээр ажиллаж эхэлсэн ба Кинг Канион, Сикүоа, Дэвилс Поспайл, Иосэмити ҮП-уудын урт хугацааны экологийн судалгааны үзүүлэлтүүдийг цуглуулж, менежментийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлыг гүйцэтгэж байна. 2016 онд гавъяаны амралтаа авсан ч тэрээр Death Valley Үндэсний Парк, Devils Postpile Үндэсний Дурсгалт газрын хөхтөн амьтадын судалгаан дээр сайн дураар, харин Иосэмити ҮП-ийн Нөөцийн менежмент, судалгааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна.

LinkedIn:

Жэф Колхун

2015-2017

Жэф хүүхэд байхаасаа л техникт дур сонирхолтой байсан төдийгүй, 7 настайдаа анхны комьпютерээ угсарчээ. Дунд сургуульд ороод

Жэф Колхун
2015-2017

Жэф хүүхэд байхаасаа л техникт дур сонирхолтой байсан төдийгүй, 7 настайдаа анхны комьпютерээ угсарчээ. Дунд сургуульд ороод фото зураг сонирхож эхэлсэн. 2008 онд Сиерра Нивадагийн Коллежийг төгссөний дараагаар Дүрслэх Урлагийн Их Сургуульд магистрийн зэрэг хамгаалсан ба түүний хувьд ландшафтын зураг авалтын шинэ хэрэгсэлийг судлах нь үргэлж сонирхолыг нь татдаг. 2010 онд Жэф алсын удирдлагатай дрон дээр камер суурилуулж зураг авч туршсан ба сүүлд хүйтэн Аласкагаас, халуун бас чийглэг Зүүн-өмнөд Азийн арал хүртэл дроноор зураг авчээ. Түүний бүтээлүүдийг телевизийн нэвтрүүлэг, кинонд өргөнөөр ашиглагдах болсноор дэлхийн дроны мастеруудын нэг болсон.

LinkedIn:

Саймэн Макинтош

2014-2016

Саймэн Вэрмонтийн Их Сургуулийн төгсөх ангийн оюутан бөгөөд тус сургуулийн Аялалын Клубын ерөнхийлөгч байсан.

Саймэн Макинтош
2014-2016

Саймэн Вэрмонтийн Их Сургуулийн төгсөх ангийн оюутан бөгөөд тус сургуулийн Аялалын Клубын ерөнхийлөгч байсан. Тэрээр манлайлагч, ялангуяа хээрийн аялал, эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд маш туршлагатай, Танзани, Перу, Шинэ Зеланд, АНУ-аар явган аялсан. 2015 онд Их сургуулийнхаа GIS-ийн лабораторид хагас цагаар ажилласан. Саяхан тэрээр “Далай тэнгисийн Боловсролын Нийгэмлэг”-ийн шугамаар Шинэ Зеландаас Тахити хүртэл 6000 км замыг далбаат завиар туулсан. Саймэн дунд сургуульд байхдаа Бостон хот дах хүүхэд залуучууд, орон нутагт чиглэсэн тогтвортой, зөв зохистой хоол хүнсний хэрэглээнд анхаарсан “Food” төслийн удирдагчаар амжилттай ажилласан. 2014 оноос эхлэн Монгол Экологи Төвд сайн дурын ажилтанаар газрын зургийн багийг удирдан ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Хөвсгөл нуурын БЦГ-ын нийт 400 км явган, морин аялалын жим, замын маршрутыг GPS-ийн тусламжтайгаар тэмдэглэн, газрын зурагт оруулсан. Энэ нь Хөвсгөл нуурын БЦГ-ын хувьд анхны аялалын жим замын газрын зураг болсон. Түүнчлэн Саймэн Хөвсгөл нуурын баруун өмнөд эргийн дагуу байрласан бүх аялал жуулчлалын баазуудын байршлыг тогтоож газрын зурагт тэмдэглэсэн.

LinkedIn:

Майкл Кинг

2014-2015

Майкл Кинг 1974-2001 онд GBQC Архитекторуудын гишүүн байжээ. 1991-2001 онд Франклины хүрээлэнгийн Фьючерс төвийн

Майкл Кинг
2014-2015

Майкл Кинг 1974-2001 онд GBQC Архитекторуудын гишүүн байжээ. 1991-2001 онд Франклины хүрээлэнгийн Фьючерс төвийн захирлаар ажиллаж байхдаа Пенсильванийн 3401 Волнат гудамжны Филадельфи дахь холимог хэрэглээний бүтээн байгуулалтын зураг төслийг хариуцан ажилласан. Пенсильванийн Харрисбург хотын Байгаль орчныг хамгаалах газрын төв байрны барилга, Инновацийн парк, I үе шат – Пенн мужийн судалгааны парк өөрийн их сургуулийн Парк кампус дахь бусад олон төслүүд дээр ажилласан туршлагатай. 2002-2010 он хүртэл Майкл дээд боловсролын практикийг боловсруулж, Перкинс + Вилл хотын Нью-Йорк дахь оффисын Дээд боловсролын зах зээлийн салбарын удирдагчаар ажилласан. Тэрээр 2010-2012 он хүртэл АНУ-ын зүүн хойд бүсийн Дээд боловсролын практик ба Перкинс + Виллэдийн Филадельфи дахь оффисыг удирдаж байсан. Майкл үндэсний болон олон улсын дээд боловсролын төслүүдийн менежерээр ажиллаж байв.

LinkedIn:

Дон Фокс

2013-2015

Дон Фокс Үндэсний Паркуудын Захиргаанд 40 орчим жил ажилласан бөгөөд 13 Үндэсний паркийн мастер төлөвлөгөө,

Дон Фокс
2013-2015

Дон Фокс Үндэсний Паркуудын Захиргаанд 40 орчим жил ажилласан бөгөөд 13 Үндэсний паркийн мастер төлөвлөгөө, байгууламжийн зураг төсөл, тайлбар танилцуулгын төлөвлөгөөг боловсруулжээ. Тэрээр Йосэмити Үндэсний Паркийн ландшафтын архитектороор 1974-2006 онд ажиллаж байсан, 1980 оны ерөнхий менежментийн төлөвлөгөөний багийн гишүүн, зохицуулагч, Номхон далайн баруун бүсийн хөтөлбөрийн менежерээр ажилласан. Тэрээр Мичиган мужийн их сургуулийг ландшафтын архитектурын шинжлэх ухааны бакалавраар дүүргэж, Колорадогийн их сургуульд хот, бүс нутгийн төлөвлөлтийн чиглэлээр ахисан түвшний судалгаа хийсэн. Америкийн ландшафтын архитекторуудын нийгэмлэгийн гишүүн бөгөөд Калифорнийн Марипоза хотод амьдардаг. Дон одоогоор төрийн байгууллагууд, амралтын газар, аялал жуулчлалын менежерүүд, хувийн бизнес, байгууллагуудтай хамтран байгууламжийн иж бүрэн судалгааг гаргаж, хөтөлбөрийн үйл ажиллагааны дарааллыг тогтоож, хүртээмжийн тухай хууль, бүх нийтийн хэрэгцээ шаардлага, шилдэг туршлагад нийцсэн дизайны шийдлүүдийг гаргаж байна.

LinkedIn:

Дэвид Салисбери

2015

Дэвид Салисбери 1981 онд Аппалачиан уулын клубт ажиллаж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1981-1985 онуудад мэргэжлийн

Дэвид Салисбери
2015

Дэвид Салисбери 1981 онд Аппалачиан уулын клубт ажиллаж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1981-1985 онуудад мэргэжлийн замын багийн гишүүн, 1986 онд Аляска мужид аялал жуулчлалын багийн удирдагч, 1994-2014 онуудад замын удирдагчаар ажиллаж байжээ. Түүний үүрэг хариуцлага нь мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг удирдах, зам тээврийн төслийг төлөвлөх, зохицуулах, санхүүжүүлэх, тэргүүлэх зам засвар, барилгын ажлыг удирдан зохион байгуулах байв. Дэвид Массачусетсийн Лоуэлл их сургуулийг 1987 онд байгалийн шинжлэх ухааны баклавр зэрэгтэй төгссөн.

LinkedIn:

Маргарет Репат

2015

Маргарет нь тайлбар танилцуулга, харилцааны чиглэлээр мэргэшсэн багш, Үндэсний паркуудын байгаль хамгаалагч, хөтөлбөрийн

Маргарет Репат
2015

Маргарет нь тайлбар танилцуулга, харилцааны чиглэлээр мэргэшсэн багш, Үндэсний паркуудын байгаль хамгаалагч, хөтөлбөрийн менежер, сургагч багшаар 26 жилийн турш суралцаж мэргэжлийн үнэмлэхтэй амьдралын дадлагажуулагч багш болсон. Түүний ажлын туршлага, Соёлын антропологийн бакалавр, орчуулгын чиглэлээр мэргэшсэн магистр зэрэгтэй хосолсон туршлага нь бидэнд өгч буй сургалтуудын ач холбогдлыг танин мэдэхэд тусалдаг. Эдгээр сургалтууд нь бидний харилцааны чадварт нөлөөлдөг. Маргаретын бизнес болох RePath Coaching нь үйлчлүүлэгчидтэй харилцах чадвараа дээшлүүлэхэд туслах зорилгоор семинар, бие даасан дасгалжуулалтыг санал болгодог.

LinkedIn:

Натаниал Уорд

2015

Натаниал Уорд нь Вермонтын их сургуулийн (UVM) газарзүйн чиглэлийн бакалавр зэрэгтэй, GST (Geo орон зайн технологи)

Натаниал Уорд
2015

Натаниал Уорд нь Вермонтын их сургуулийн (UVM) газарзүйн чиглэлийн бакалавр зэрэгтэй, GST (Geo орон зайн технологи) мэргэжлээр төгссөн. Тэрээр сургуулийнхаа Газарзүйн клубын гишүүн байв. Төгссөнөөсөө хойш Натаниал хэт ягаан туяаны орон зайн шинжилгээний лабораторид голчлон модны халхавч, мөсний саатал, голын элэгдэл зэрэг томоохон өгөгдлийн сантай ажиллаж байв. Түүний хобби Мэйний ойд спорт загасчлалаар загас барих, сайн номтой гамокт амрах дуртай.

LinkedIn:

Кристопер Лэи

2014

Крис Лэи одоо Масс Аудубон дахь Байгалийн түүх, хээрийн орнитологийн газрын Жерар А. Бертран даргаар ажиллаж байна.

Крис Лэи
2014

Крис Лэи одоо Масс Аудубон дахь Байгалийн түүх, хээрийн орнитологийн газрын Жерар А. Бертран даргаар ажиллаж байна. Тэрээр 30 гаруй жилийн турш мэргэжлийн байгаль хамгааллаар мөн Масс Аудубоны Биологийн хамгааллын төвийн захирлаар ажилласан. Лэи байгалийн түүхийг их сонирхдог ба тэр дундаа шувуу, шавьжны талаар голчлон судалдаг. Түүний хэвлэсэн бүтээлүүдэд: Шувуу ажиглагсдад зориулсан Хойд Америкийн шувууны амьдрал; Шавьжны талаархи анхны гарын авлага, Шинэ Английн шувуудын танилцуулга; Массачусетсийн шавьжийн талаархи танилцуулга; Массачусетсийн байгалийн байдал. Тэрбээр мөн Шинэ Английн ургамал, амьтны тухай олон цуврал нэр хүндтэй номуудын редактор юм. Крис бүх тивийн 70 гаруй оронд байгалийн түүхийн судалгааг зохион байгуулж, удирдан явуулсан. Габон, Мадагаскар, Монгол зэрэг дэлхийн олон тооны цөлжсөн нутаг, биологийн олон янз байдлын халуун цэгүүд түүний анхаарлыг ихэд татдаг. Тэрээр Ганбертэд төрж өссөн ба 1970-аад оноос хойш гэр бүлийнхээ хамт Глостерт амьдарч байна.

LinkedIn:

Bob Proudman

2014

Bob’s involvement in the A.T. dates back to his first year on AMC’s New Hampshire Trail Crew in 1965. He rose through the ranks becoming

Bob Proudman
2014

Bob’s involvement in the A.T. dates back to his first year on AMC’s New Hampshire Trail Crew in 1965. He rose through the ranks becoming the first fulltime, club-wide Supervisor of Trails in 1972. On the former ATC Board of Mangers from 1975 to 1978, Bob joined the National Park Service A.T. Park Office in 1979-80 after which he joined the staff of ATC in 1981. Bob is author of ATC’s Appalachian Trail Design, Construction and Maintenance (1st and 2nd editions, with Bill Birchard and others), as well as AMC’s Trail Building and Maintenance, 1977 and ’88 editions. Bob also helped found ATC’s corridor monitoring program, trail crew programs, ridgerunner and caretaker programs, as well as major government-funded procurement programs for removing structures and dams along the Trail, maintaining the exterior corridor boundary, and other federal and state-funded initiatives. He supervised those and other conservation programs until ATC’s restructuring in 2003-05. Bob has worked nationally and internationally as a consultant, trail designer and recreational safety expert and has extensive outdoor experience as a mountaineer and adventurer. Today, he acts as operations director for the ATC conservation department on advocacy issues such as external threats (power lines, highways, etc.), on specialized trail problems and issues, policy and plan development for the ANST, safety management with our programs, with interagency relations and agreements, and mentoring staff and volunteers.

LinkedIn:

Эрика Брамлет

2014

Эрика нь Индианагийн их сургуулийг төгсч Олон нийтийн болон байгаль орчны харилцааны сургуулийн магистрийн зэргийг

Эрика Брамлет
2014

Эрика нь Индианагийн их сургуулийг төгсч Олон нийтийн болон байгаль орчны харилцааны сургуулийн магистрийн зэргийг хамгаалсан. Тэрээр Байгаль орчны бодлого, Тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн. Эрика нь сайн дурын GIS-ийн мэргэжилтнүүдийн багтай хамтран Хөвсгөл нуурын дагуух бүх замыг биечлэн явж тэмдэглэснээс гадна байгалийн цогцолборт газрын хил, бүсчлэл, замын систем, топографийн газрын зургийг боловсруулсан. Эрика одоо Вашингтоны Тээврийн яаманд ажилладаг.

LinkedIn:

Мария Баркс

2013

Мария 39 жилийн турш Үндэсний Паркийн Захиргаанд түүх соёл, байгалийн нөөц баялаг, олон нийтийн асуудлаар удирдах албан

Мария Баркс
2015

Мария 39 жилийн турш Үндэсний Паркийн Захиргаанд түүх соёл, байгалийн нөөц баялаг, олон нийтийн асуудлаар удирдах албан тушаал хашжээ. Тэрээр үндэсний хэмжээний стратеги төлөвлөлтийн хэд хэдэн албанд ажилласны зэрэгцээгээр Дотоод хэргийн яамны нарийн бичгийн даргатай шууд харилцаж түвшинд ажилладаг байв. Мария олон нийтэд үйл ажиллагааг сурталчлан таниулах, ландшафтын түвшинг хамгаалах, байгууллагын хөгжил, зөрчилдөөнийг шийдвэрлэх чиглэлээр туршлагатай. Тэрээр хөгжлийн сорилт бэрхшээлтэй тулгарч буй Үндэсний Паркууд, байгалийн нөөц газрын зөвлөхөөр Орос руу олон удаа очиж ажиллаж байжээ.

LinkedIn:

Жэк Трипке

2013

Жэк Трипке нь АНУ-ын Ойн Захиргааны баруун өмнөд бүсийн экологич, агаарын хөтөлбөрийн менежерээр ажилладаг. Тэрээр

Жэк Трипке
2013

Жэк Трипке нь АНУ-ын Ойн Захиргааны баруун өмнөд бүсийн экологич, агаарын хөтөлбөрийн менежерээр ажилладаг. Тэрээр Монтанагийн их сургуулийн бакалавр, Боис мужийн их сургуулийн магистр зэрэгтэй. Жэк баруун өмнөд хэсгийн SAF-ийн гишүүн бөгөөд Ойн албанд 24 жил ботаникч, Хойд бүсэд экологичоор, одоо баруун өмнөд хэсгийн хэд хэдэн дүүрэг, ой мод, бүс нутгийн албанд мөн ажилладаг. Жэк экологийн янз бүрийн бараа материал, ангилал, зураглалын төслийг боловсруулсан бөгөөд нөөцийн менежмент ба экологийн тогтвортой байдлыг үнэлэх ландшафтын үнэлгээний хэрэгслийг боловсруулж сурталчлах ажилд идэвхтэй оролцдог. Тэрбээр Ойн Захиргааны олон улсын хөтөлбөрүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, саяхан Жордан улсад ургамал тариалах, бараа материалын систем боловсруулах чиглэлээр ажилласан. Жак Нью-Мексикогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

LinkedIn:

Доаг Моррис

2011-2013

Доаг Моррис нь АНУ-ын Үндэсний Хүрээлэнгийн Захиргаанд (ҮХЗ) 40 жил ажилласан. Тэрээр Аризона мужийн Туксон хотын

Доаг Моррис
2011-2013

Доаг Моррис нь АНУ-ын Үндэсний Хүрээлэнгийн Захиргаанд (ҮХЗ) 40 жил ажилласан. Тэрээр Аризона мужийн Туксон хотын Сагуаро Үндэсний Хүрээлэнгийн эрхлэгчээр 13 жил, Виржиниа мужийн Шинандоа Үндэсний паркт 7 жил ажилласан. Доаг Үндэсний Хүрээлэнгийн Захиргаанд ажиллаж байх хугацаандаа янз бүрийн ажлын хэсэгт тухайлбал ҮХЗ-ны бодлогыг боловсруулах, ялангуяа байгалийн нөөцийн төлөвлөгөө, боловсон хүчний сургалт, гал түймрийн болон байгалийн менежмэнт төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг хангах, олон улсын оролцоог идэвхжүүлэхэд гар бие оролцсон. Тэрээр саяхан 700 гишүүнтэй Үндэсний Хүрээлэнгийн Захиргааны ахмадын холбооны гүйцэтгэх захиралаар 3 жилийн хугацаатай сонгогджээ. Түүнчлэн ҮХЗ-ний дэргэдэх хөгжиж буй орнуудын паркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Глобал Паркийг үүсгэн байгуулсан бөгөөд Удирдах Зөвлөлийн гишүүн юм.

LinkedIn:

Ричард Барбар

2012

Ричард нь АНУ-ын Дотоод Хэргийн Яаманд 36 жил ажилласнаас сүүлийн хэдэн жилд зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр төрийн

Ричард Барбар
2012

Ричард нь АНУ-ын Дотоод Хэргийн Яаманд 36 жил ажилласнаас сүүлийн хэдэн жилд зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр төрийн агентлагуудын хоорондын хамтын ажиллагаа, газрын ашиглалт, төлөвлөлт, ялангуяа аялал жуулчлал, амралт зугаалга түүний үйлчилгээнүүд, соёлын нөөц, үл хөдлөх хөрөнгө, цэцэрлэгт хүрээлэнгийн хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан. Үндэсний Паркийн Захиргааны Газар Төлөвлөлтийн Хэлтэст бодлого төлөвлөлт, менежментийн чиглэлээр ажиллаж байгаад Калифорн мужийн цөлийн удирдлагын багийн ахлагчаар ажилласан. Уг баг нь АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Үндэсний Гүйцэтгэлийн Хяналтын Хорооны шагналыг хүртсэн. Тэрээр АНУ-ын баруун бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн газар төлөвлөлтөөр мэргэшсэн ажлын арвин туршлагатай нэгэн юм.

LinkedIn:

Андреа Шарон

2012

Андреа нь Колародагийн Их сургуулийг байгаль орчны сургалт, танин мэдэхүй, хүн ба соёл судлал мэргэжлээр төгсөөд

Андреа Шарон
2012

Андреа нь Колародагийн Их сургуулийг байгаль орчны сургалт, танин мэдэхүй, хүн ба соёл судлал мэргэжлээр төгсөөд АНУ-ын Үндэсний Паркийн Захиргаанд 32 жил ажилласан ажлын туршлагатай. Түүний мэргэжлийн гол чиглэл нь жуулчдад зориулсан боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрийг боловсруулж, тухайн паркийн байгалийн болон соёлын онцлогийн талаар жуулчдыг мэдээллээр хангах, сургагч багш бэлтгэхэд чиглэгддэг. Мөн сургалт сурталчилгааны төлөвлөгөө, медиа, график дизайн боловсруулах, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогийг медиа, үзэсгэлэнгийн хэлбэрээр хүмүүст таниулдагаас гадна дэд бүтцийн тэмдэг тэмдэглэгээний загварчлалыг гаргадаг. Андреа 2009 онд Үндэсний Паркийн Захиргаанаас тэтгэвэртээ гарсанаас хойш АНУ-даа болон дэлхийн бусад орнуудын сургалт, сурталчилгааны төлөвлөлт дээр ажиллаж байна.

LinkedIn:

Robert Harris

2011-2012

Robert is a Civil Engineering graduate of UC Berkeley and has a Masters of Public Administration from University of Southern

Robert Harris
2011-2012

Robert is a Civil Engineering graduate of UC Berkeley and has a Masters of Public Administration from University of Southern California. He is a registered professional engineer in California. Bob completed a 30 year Federal career with the US Forest Service in 1997 retiring as Forest Supervisor of the Lake Tahoe Basin Management Unit. He is currently in partnership with his wife as C&B Surveying and Civil Engineering. Bob is Secretary of the non-profit Tahoe-Baikal Institute which sponsors graduate student and young working adult exchanges between the US and Lake Baikal Region of Russia. He has been associated with this program since its beginning in 1991 serving as Chair of the Board 2000/2001 and continues to be actively engaged with alumni and partnerships. Bob has traveled to Russia and Mongolia on four occasions (1998-2009) engaging in TBI capacity building through partnerships and alumni activities, and participation in 2008 Mongolian Environmental Expedition.

LinkedIn:

Алон Хачингс

2011

Алон (Аоль) Хачингс 36 дахь жилдээ АНУ-ын Засгийн газарт ажилласан бөгөөд одоо Тусгай Хамгаалалттай Газрын

Алон Хачингс
2011

Алон (Аоль) Хачингс 36 дахь жилдээ АНУ-ын Засгийн газарт ажилласан бөгөөд одоо Тусгай Хамгаалалттай Газрын Захиргааны тусгай хөтөлбөр дээр ажилладаг туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Засгийн газрын хүрээнд, улсын болон орон нутгийн түвшин дэх хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын хамгаалалтыг бэхжүүлэх, шинээр цогцолборт газрыг байгуулах төлөвлөгөөг боловсруулах ажлуудад голлон ажилладаг. Аль 1995-2010 онуудад АНУ-ын баруун бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөгөөг боловсруулах, холбоо харилцаа, хууль эрх зүйн болон барилга байгууламжийн хөтөлбөрийг хариуцаж ажиллаж байсан. 1981 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд нутгийн иргэдийн идэвхтэй оролцоон дээр түшиглэж, гол мөрөн, газар нутгаа хамгаалах, амралт зугаалгыг хөгжүүлэх боломжуудын талаар техникийн туслалцааг үзүүлэх хөтөлбөрийг удирдан ажиллаж байсан. Тэрээр ТХГ-ын цогцолборт газрын захиргаанд ажиллахаасаа өмнө Дотоод Хэргийн Яамны харъяа Агентлагууд болох түүхийн дурсгалт газар, аялал зугаалгын үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан.

LinkedIn:

Тоад Кэйнингс

2011

Тоад нь Глобал Парк ТББ-ын захиралаар ажилладаг. ГП нь дэлхийн тусгай хамгаалалттай болон үндэсний паркийн

Тоад Кэйнингс
2011

Тоад нь Глобал Парк ТББ-ын захиралаар ажилладаг. ГП нь дэлхийн тусгай хамгаалалттай болон үндэсний паркийн системийг бий болгох, хамгийн сайн туршлага, арга барилыг түгээх, мэргэжилтнүүдэд хамгаалалтын өндөр туршлага, мэдлэг эзэмшүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм. Тэрээр 2000-2007 онуудад “Conservation International” байгууллагын захирлаар, 1994-2000 онуудад АНУ-ын “Улаан Загалмай Нийгэмлэг”-т ажиллаж байсан. Тоад нь эдийн засаг, байгалийн нөөцийн менежмэнт болон технологийн менежмэнтийн зэрэгтэй.

LinkedIn:

Сэт Мохермэн

2011

Сэт Мохермэн нь бие даасан уран бүтээлч, телевизийн редактор, баримтат киноны продюссер. Тэр өөрийн хоѐр дахь

Сэт Мохермэн
2011

Сэт Мохермэн нь бие даасан уран бүтээлч, телевизийн редактор, баримтат киноны продюссер. Тэр өөрийн хоѐр дахь “LeVeque цамхагийн түүх” баримтат киногоо дуусгаад байна. Ýнэхүү кино нь Ohio мужийн Колумбус хотын бэлэг тэмдэг болсон хамгийн өндөр LeVeque цамхагийг барихад нийгэм, улс төр болон олон нийтийн оролцоо хэрхэн нөлөөлсөн талаарх түүхийг өгүүлдэг юм. Харин түүний анхны кино бол Winning Lives: The Story of Ted Ginn Sr., нэртэй дунд сургуулийн хүүхдүүдийг тэнэмэл амьдралаас салгаж тэдэнд боловсролын ач холбогдлыг таниулсан кино. Сэт Ohio мужийн Их сургуулийг телевизийн продюссер мэргэжлээр төгссөн. Тэрээр ABC 6/Fox 28 телевизэд зураглаач, редактороор ажлын гараагаа эхэлсэн бөгөөд үүний дараа Вашингтон ДС дэх National Geographic, Discovery Network-д редактороор ажиллаж байсан. Сэт одоо Нью Иорк хотод амьдардаг бөгөөд тус хотын MTV, A&E, History Channel, Tru, Bravo, TLC and Lifetime телевизийн хөтөлбөрүүдийн редактораар ажилладаг. Тэрээр мөн ашгийн бус, боловсролын видео нэвтрүүлэг бэлтгэдэг Teays River продакшнийг үүсгэн байгуулж ажиллаж байна.

LinkedIn:

Роберт Вилкинсон

2011

Робэрт С. Вилкинсон Санта Барбара-гийн Калифорнийн Их сургуулийн Байгаль орчны сургуулийн доктор профессор.

Роберт Вилкинсон
2011

Робэрт С. Вилкинсон Санта Барбара-гийн Калифорнийн Их сургуулийн Байгаль орчны сургуулийн доктор профессор. Түүний судалгааны ажлууд усны бодлого, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бодлогын асуудалд илүү чиглэсэн. Доктор Вилкинсон нь дээр дурьдсан бодлогын асуудлаар бизнесийн салбарийнхан, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Тэрээр 2005 оны Калифорн мужийн Усны төлөвлөлтийн зөвлөх хороонд, Калифорн мужийн Захирагчийн албанд Калифорнийн Их Сургуулийг төлөөлөн ажиллаж байсан. Док. Вилкинсон нь АНУ-ын Дотоод хэргийн яамны Үндэсний Сэргээгдэх эрчим хүчний лабораторт АНУ-ын Байгаль Орчны Агентлагийн Ус ба уур амьсгалын өөрчлөлтийн албанд, Калифорн мужийн Дэлхийн Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хөтөлбөрт болон Цагаан Ордны Шинжлэх Ухаан Технологийн Бодлогын Албанд тус тус зөвлөхөөр ажиллаж байсан. 1990 онд Роберт нь Унгарийн Будапешт хот дах Европын Их сургуулийн байгаль орчин, түүний бодлогын цол олгох хөтөлбөрийг анх санаачлан боловсруулсан бөгөөд тэрээр Төв Ази, Балтийн тэнгисийн орнууд, баруун Европын орнууд , Австрали, Шинэ Зеланд, Канад, Япон, Өмнөд Африк, БНХАУ зэрэг орнуудад ажиллаж байжээ.

LinkedIn: