УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Б.ӨНӨДЭЛГЭРЭХ

Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга

Монгол Экологи Төвийг үүсгэн байгуулахаасаа өмнө тэрээр АНУ дах Эмэгтэйчүүдийн Санхүүгийн

Б.Өнөдэлгэрэх
Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга

Монгол Экологи Төвийг үүсгэн байгуулахаасаа өмнө тэрээр АНУ дах Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Сүлжээ мөн Олон улсын Боловсролын Институт, Азийн Хөгжлийн Банкны хот байгуулалтын төсөл, түүнчлэн Монгол орны байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөртэй хамтран ажилласан. Тэрээр Сан-Францискогийн Монгол хүүхдүүд рүү чиглэсэн “Гэр” Залуучуудын Төвийг мөн үсгэн байгуулалцсан. Өнөдэлгэрэх нь Калифорнийн их сургуулийг Олон улсын харилцаа, эдийн засгийн хөгжлийн чиглэлээр төгссөн. Тэрээр АНУ-ын Үндэсний Паркуудын Институтийн Удирдлагын Манлайллын Хөтөлбөрт хамрагдаж төгссөн.

LinkedIn:

РОБЕРТ МАКИНТОШ

УЗ-ийн гишүүн

Макинтош түүх, соёл, байгалийн нөөц, газрын хамгаалалт, аялал жуулчлалын менежмент зэргийн стратеги төлөвлөлтөөр мэргэшсэн

Роберт Макинтош
УЗ-ийн гишүүн

Макинтош түүх, соёл, байгалийн нөөц, газрын хамгаалалт, аялал жуулчлалын менежмент зэргийн стратеги төлөвлөлтөөр мэргэшсэн, туршлагатай төлөвлөгч бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Паркийн (ҮП) Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газрын даргаар, Нью-Йорк/Нью-Жерси мужийн Gateway паркийн дарга, мөн Дотоод хэргийн яамны өв соёл, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан. Роберт Макинтошийн Америкийн Нэгдсэн Улсын ҮП-ийн менежментэд оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, тухайлбал 2009 онд “American Recovery and Reinvestment Act”-ийн хүрээнд хэрэгжсэн Америкийн түүх, соёлын дурсгалт газруудыг хойч үедээ бүрэн өвлүүлэхэд чиглэсэн 150 сая ам.долларын өртөгтэй 125 нөхөн сэргээлт, тохижуулалтын чухал төслүүдийг ҮП-ийн захиргааны Зүүн хойд бүсэд амжилттай удирдан хэрэгжүүлсэнийг төр засгаас өндрөөр үнэлж, Америкийн Нэгдсэн Улсын Дотоод хэргийн яамны төрийн дээд шагналыг (Distinguished Service Award) 2012 онд хүртээсэн.

LinkedIn:

Х.ТҮМЭНДЭЛГЭР

УЗ-ийн гишүүн

“Би говьд төрсөн, говьдоо үхэх болно” хэмээн Түмэн Өмнөговийн уугуул хүн гэдгээ товчхон илэрхийлдэг. 1993 оноос

Х.Түмэндэлгэр
УЗ-ийн гишүүн

“Би говьд төрсөн, говьдоо үхэх болно” хэмээн Түмэн Өмнөговийн уугуул хүн гэдгээ товчхон илэрхийлдэг. 1993 оноос Монголын аялал жуулчлалын салбарт ажиллаж эхэлсэн ба одоогоор “Гайхамшигт Говь” Холбооны тэргүүнээр ажилладаг. Тэрээр тоо толгой нь буурч буй Бактриан тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах зорилгоор “Тэмээний холбоо”-г байгуулж, Мянган тэмээний баярыг жил бүр зохион явуулдаг. Түмэн аймгийн ойролцоо байрлах сумдын ерөнхий боловсролын дунд сургуулийн эко клубуудын гол хөдөлгөгч хүч, тус бүс нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ан амьтдыг хамгаалах, уул уурхайн хайгуулын үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор байгаль хамгаалах олон төсөл хэрэгжүүлсэн. Тэрээр байгалийн гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд түүний шувууд, зэрлэг ан амьтдын зургууд бие даасан үзэсгэлэнд тавигджээ. “Өмнийн говь”, “Говийн шувууд” номуудыг зохион хэвлэсэн. Тэрээр Монгол орны үзэсгэлэнт байгалиар шувуу, зэрлэг ан амьтад ажиглах чиглэлээр “Түм-Эко-аялал жуулчлал” компанийг удирдан ажилладаг. МУБИС-ийн Дүрслэх Урлагийн Их Сургуулийг төгссөн ба Аялал жуулчлалын менежментийн магистрын зэрэгтэй.

LinkedIn:

ГЭРИ КҮҮК

УЗ-ийн гишүүн

Гэри нь Earth Island Хүрээлэнгийн Оросын хөтөлбөрийн захиралаар ажилладаг ба Байгаль нуурыг хамгаалахаар тэмцдэг олон

Гэри Күүк
УЗ-ийн гишүүн

Гэри нь Earth Island Хүрээлэнгийн Оросын хөтөлбөрийн захиралаар ажилладаг ба Байгаль нуурыг хамгаалахаар тэмцдэг олон идэвхтэй гишүүд болоод ОХУ-ын байгаль орчны хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг ихээхэн дэмждэг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Гэри тус хүрээлэнтэй хамтран Оросын олон арван байгаль орчны бүлгүүдийг үүсгэн байгуулагдахад нь дэмжин тусалж ирсэн. Түүнчлэн тэрээр Байгаль нуурын эргэн тойронд орших 8 Үндэсний Парк, байгалийн нөөц газрууд, Сибирийн бүсэд байрлах хэд хэдэн байгууллагууд тухайлбал Дэлхийн Банк, Глобал Байгаль Хамгаалах Сан, АНУ-ын засгийн газар, Тахо-Байгаль Институт, Дэлхийн Корпус, Пэсифик Энвайронмэнт зэрэг байгууллагад зөвлөхөөр болон бусад талаар хамтран ажилладаг. Хуучин ЗХУ байхад хамтран ажилладаг байсан Earth Island Интитутийн түнш байгууллагууд нь тухайн бүсэд аж үйлдвэрийн бус нэгжүүдийг хөгжүүлэх замаар Сибирийн зэрлэг ан амьтадыг хамгаалах олон арван кампанит ажлуудыг өрнүүлэн үйл ажиллагааг нь дэмждэг байв. Earth Island Интитут Орост одоогоор 40 гаруй олон улсын эко аялалыг зохион байгуулаад байна. Хойд Ази дахь газрын тосны олборлолт, ОХУ-ын зүүн хэсгээр ураны болоод алтны олборлолт явуулах олон төслүүдийг тус институт эсэргүүцэж байгаа юм. Байгаль нуурын 40 гаруй хувийг бүрдүүлдэг гол цутгал нь Монголд байдаг утгаараа Гэри болон Earth Island Интитут хамтдаа Орос-Монголын хамтын ажиллагааг ихээхэн дэмжин ажилладаг юм.

LinkedIn: