Монгол Экологи Төв нь Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газрын дараах алсын харааг бэхжүүлэхэд туслах зорилгоор Lake Hovsgol Conservancy-г 2012 онд байгуулан ажиллаж байна.

Алсын хараа: БЦГ-ийн алсын хараа нь Хаан Мөнх Сарьдаг, Хатан далай ээжийн ариун дагшин байгаль, түүх, соёлын үнэт дурсгал, эртнээс уламжлалтай нүүдэлчин ахуйг эдийн засгийн тогтвортой хөгжилтэй уялдуулан урт удаан хугацааны хамгаалалтын дор өнө мөнхөд хадгалахад оршино.

Хамгаалалтын захиргааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай нутаг дах иргэдийн аялагчдад үзүүлэх үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулах үүднээс Хөвсгөлийн БЦГ-ын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг ХТХН Хамгаалалтын захиргаа, орон нутгийн засаг захиргаа, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, Орчны бүсийн Зөвлөлтэй хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж байна.  

Дээрх зорилтууддаа хүрэхийн тулд Хөвсгөлийн БЦГ-т амьдарч буй нутгийн иргэдийг сургаж чадахижуулах, шинэ ажлын байрыг бий болгож орон нутгийн эдийн засгийг дээшлүүлэх, аялал жуулчлалын чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлснээр дэлхийн түвшинд БЦГ танигдана.

Ханх сум дах Монгол улс-ОХУ-ын хилээр ОХУ-ын иргэд орж гардаг. Нууранд очих замын саад бэрхшээлээс үл хамааран гэр буудлуудын тоо нэмэгдсээр байна. Хатгал болон Ханх суманд гэр буудлууд, жуулчны баазууд ихээр баригдаж, мөн зөвшөөрөл авахыг хүссэн олон тооны өргөдөл ирсэн байдаг. Хамгаалалтын Захиргааны тайлангаас харахад дотоодын аялагчдын тоо 2010 онд 14 мянга байсан бол 2011 онд энэ тоо 20 мянгад хүрч өсчээ. Харин дээрх жилүүдэд ирсэн гадны аялагчидын тоо ойролцоогоор 4 мянга байна.

2013 онд Мөрөнгөөс Хатгал хүртэл шинэ зам бүрэн ашиглалтад орсноор БЦГ-ыг зорих хүмүүсийн тоо өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Харин одоогоор ашиглалтад ороогүй Хатгалын нисэх буудал шинэчлэгдэж, Ханх дах Орос-Монголын хил олон улсын иргэдэд нээлттэй болвол аялагчдын тоо улам бүр нэмэгдэх болно. Транс-Сибирийн төмөр замаар 3 цаг, Иркутскийн олон улсын нисэх буудлаас 5 цаг яваад БЦГ-т хүрэх юм. Ингэснээр БЦГ-т очиход өмнө нь бэрхшээлтэй байсан бүх зүйл үгүй болж илүү хялбар хүрэх боллоо.

Олон жилийн өмнө яригдах болсон Хатгалаас Ханх хүрэх замын өнөөгийн шийдэл нь Хөвсгөл нуурын баруун талаар баригдахаар төлөвлөгдөж байна. Энэ шинэ зам Хатгал, Ханхын хоорондох тээврийн хөдөлгөөнийг хялбар болгох төдийгүй нуурын баруун-зүүн талын Ренчинлхүмбэ сум, Дархадын Хотгортой холбогдсон замтай шууд нийлэх бүрэн боломжтой болно. Тиймээс жуулчид Дархадын Хотгорын баруун болон хойд талын шинээр тусгай хамгаалалтад орсон газрыг үзэж сонирхох боломжтой юм. Газар нутаг тэлж байгаагийн хирээр ирээдүйд ирэх жуулчны тоог тооцох боломжгүй, өнөөдрийн түвшнээс даруй 4 дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Гэвч Хамгаалалтын Захиргаа болон жуулчны баазуудын хүчин чадал дээрх тооны жуулчдыг хүлээн авахад бэлтгэгдээгүй, хэрхэн байрлуулах нь ойлгомжгүй байгаа. Тиймээс манай баг аялагчдад чанартай үйлчилгээ үзүүлэх, нөөцийн менежментийг удирдан чигдүүлэхэд туслах зорилгоор олон улсын туршлагатай эрдэмтэдээс дэмжлэг авах, санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд нь туслахаар хичээн ажиллаж байна.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ